ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Челси”, “Арсенал” хэсгээ тэргүүллээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-13

Нэр хүнд, цар хүрээгээрээ Аваргуудын лигийн дараа орох Европа лигийн хэсгийн тоглолтууд өндөрлөж, хасагдах шатанд тоглох багуудын нэр тодорлоо. Английн төлөөлөл “Челси” клуб “МОЛ-Види”-гийн талбайд зочилж, 2:2-оор тэнцлээ. Ингэснээр L хэсгийг 16 оноотой тэргүүллээ. 

Тоглолтын 30 дахь минутад Виллиан гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 32 дахь минутад Ампаду өөрийнхөө хаалганд авто гоол оруулсан. Түүний араас 56 дахь минутад Него нэгийг нэмж, эзэн баг тэргүүлж эхэлсэн. Гэвч 75 дахь минутад Жиру гоолдож, багтаа тэнцээ авчирлаа. 

Английн нөгөө баг болох  “Арсенал” клуб талбайдаа “Карабах”-ыг хүлээж авч, 1:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 16 оноотой болж, хэсгээ тэргүүллээ. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 16 дахь минутад Ляказетт оруулжээ. 

Хасагдах шатанд нэгээр гарсан багууд  

“Арсенал”, “Айнтрахт”, “Динамо Загреб”, “Динамо Киев”, “Ред Булл Зальцбург”, “Зенит”

“Челси”, “Лацио”, “Спортинг”, “Фенербахче”, “Байер”, “Бетис”, “Цюрих”.

Хоёроор гарсан багууд

Вильярреал, Севилья”,  «Краснодар», БАТЭ, Ренн, Мальме, Рапид, Олимпиакос, Селтик, Славия,  Генк.

Аваргуудын лигээс орж ирсэн багууд

Брюгге, «Интер», «Наполи», «Галатасарай», «Бенфика», «Шахтер», «Виктория»  болон «Валенсия».