ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Энэ онд 25 хүнд бөөр шилжүүлэн суулгах хагалгааг хийжээ

O.Admin
2018-12-13

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэдэх Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийнхан 2018 онд 25 хүнд энэ мэс засал амжилттай хийж, жилийн төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн байна. Бөөр шилжүүлэн сулгах мэс заслын өртөг нь 20 сая төгрөг бөгөөд төлбөрийн дийлэнхийг Эрүүл мэндийн даатгалын сангаас даадаг бөгөөд өвчтөнийн зүгээс 3.8 сая төгрөгийг гарган эх орондоо эмчлүүлэх боломжтой болжээ. Энэ жил хийсэн 25 мэс заслаас хоёрыг нь цогцосны донороос бөөр шилжүүлэн суулгасан гэж тус багийн мэс засалч, Төрийн шагналт, Гавьяат эмч Д.Нямсүрэн дурджээ.