ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сагсчид утаанаас хамгаалах маск өмсөж, тоглолтоо эхлүүлжээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-12-13

Сагсчид энэ сарын 12-нд буюу лхагва гаригт болсон тоглолтынхоо үеэр маск зүүж утааны эсрэг акц хийх аянд нэгдсэн байна. Тодруулбал, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохиож буй 21 аймгийн Үндэсний лигийн тэмцээний үеэр сагсчид ийнхүү утааны эсрэг маск зүүж, эрүүл мэндээ хамгаалахыг уриалсан юм. 

Монгол Улсын хувьд жил бүр агаарын бохирдлоос үүдэн 4000 орчим хүн амь насаа алддаг гэсэн судалгааг Дэлхийн банкнаас гаргасан байдаг. Эдгээрийн 15 хувь нь бага насны хүүхэд байгаа аж. Тус судалгаанд агаарын бохирдол нь уушгины өвчлөл цаашлаад уушгины хорт хавдар, зүрх судасны өвчлөл үүсгэдэг хэмээн өгүүлжээ. Мөн энэ оны хоёрдугаар сард НҮБ-ын хүүхдийн сан/ ЮНИСЕФ/, Нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үндэсний төвөөс Улаанбаатар хотын утаа, хүүхдийн эрүүл мэндэд хамгийн том аюул учруулж буйг онцолсон байдаг. Түүнчлэн бохирдлын хэмжээ энэ хэвээрээ өссөөр байвал 2025 онд гэхэд агаарын бохирдлоос үүдэлтэй хүүхдийн өвчлөлд 4.8 тэрбум төгрөг зарцуулна гэсэн тооцоог гаргаад байгаа. Энэ нь өмнөх жилүүдийн үзүүлэлтээс даруй 33 хувиар өссөн дүн юм.