ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зуслангийн байшин шатаж, нэг хүн амиа алджээ

O.Admin
2018-12-13

Нийслэлийн Сүхбаатардүүргийн 20 дугаар хороо, Сэлх зуслангийн орчимд өчигдөр /2018.12.13/ өдрийн 09.35 цагт байшин шатжээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах ангийн алба хаагчид дуудлагын дагуу 09.45 цагт очиход 12х20 метрийн хэмжээтэй байшин шатаж байжээ. Гал унтраагчид нэг цаг гаруй ажиллаж галыг унтраасан байна.

Байшинд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан бөгөөд харамсалтай нь 73 настай эрэгтэй нь амиа алдаж, мөн 73 настай эмэгтэйг угаартаж ухаан алдсан байсныг аварчээ.