М.Уранцэцэг, Д.Алтансүх нар ялж, Г.Болдбаатар ялагдлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-14

"Гуанжоу мастерс" тэмцээний хэсгийн барилдаанууд үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан М.Уранцэцэг эхний өрсөлдөгч болох Хятадын Ли Янаныг өчих мэхээр цэвэр ялснаар дараагийн шатанд шалгарсан. Манай бөх хэсгийн аваргын төлөө Испанийн Жулия Фигуериотай барилдана. 

Эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдсан Д.Алтансүх эхний тойрогтоо Казахстаны бөх Ерлан Серикжановтай барилдаж, даралтаар цэвэр ялснаар дараагийн шатанд шалгарлаа.  Манай бөх хэсгийн аваргын төлөө Бразилын бөх Даниэл Каргнинтай барилдана. 

Тэгвэл эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдсан Г.Болдбаатар Узбекстаны шилдэг бөх Шарафуддин Лутфиллаевтай барилдаж, торгуулаар ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.