ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Мэс заслын аюулгүй байдал” чанарын өдөрлөг боллоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-14

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвөөс хамтран “Мэс заслын аюулгүй байдал” чанарын өдөрлөгийг энэ сарын 13-ны өдөр зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн чанар, сувилахуйн албаны дарга, менежер, тасгийн эрхлэгч, ахлах сувилагч, мэс заслын тасгийн эмч, сувилагч нарын төлөөлөл бүхий нийт 21 хүн оролцсон юм.

Өдөрлөгөөр дамжуулан “Эмнэлгийн тусламж, үйлчилгээнд чанарын багийн үүрэг оролцоо” сэдвээр илтгэл тавигдсан бөгөөд Мэс заслын тасагт аюулгүй тойрон үзлэг хийж, эмч сувилагч нарын яаралтай тусламж үзүүлэх ур чадварыг зургаан чиглэлээр үнэлэх дадлага сургалт хийгдлээ. Мөн мэс заслын өвчний түүхэнд ижил мэргэжилтний үнэлгээ хийж, хяналтын үр дүнг тооцох талаар арга зүйн зөвлөгөө өгч, эмч мэргэжилтнүүдтэй ярилцлаа.

Түүнчлэн дадлага сургалтаар илэрсэн алдаа дутагдлыг бууруулах чанарын багийн төлөвлөгөө хийж хэлэлцүүлсэн байна. Энэхүү сургалтаар эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдалд эмч, эмнэлгийн ажилтны үүрэг оролцоо чухал гэдгийг ойлгуулсан ихээхэн үр дүнтэй сургалт боллоо.