Д.Алтансүх мастеруудын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-14

Жүдо бөхийн "Уорлд мастерс" тэмцээний медалийн төлөөх барилдаанууд болж байна. Дөнгөж сая эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдсан Д.Алтансүх хүрэл медалийн төлөө Казахстаны жүдоч Елдос Жумакановтай барилдаж, дарах мэхээр цэвэр яллаа. 

Манай бөх торгуулийн тойрогт Словены алдарт бөх Адриан Гомбокийг буулгаж авч, медалийн төлөө барилдах эрхээ олж авсан юм. Харин шийдвэрлэх мөчид урамтай сайхан барилдаж, Монголын тамирчдын хоёр дахь хүрэл медалийг хүртлээ.