ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Omega Seamaster 300m цаг Жэймс Бондтой 25 дахь жилдээ

O.Admin
2018-12-16

Мэргэжлийн шумбагчдын Seamaster 300м гүний усны хамгаалалт бүхий цаг OMEGA брэнд 1993 оноос хойш бүтээгдснээр бугуйн цагны түүхийн хуудсанд шинэ мөр нэмсэн юм. Тус цагны анхны загвар нь Omega брэндийг шумбагч цагны ертөнцөд таниулсан эхний алхам болоод зогсохгүй алдарт тагнуулч Жеймс Бондын түнш болсон юм. Энэ бүх түүхэн үйл явдлаас хойш 25 жилийн дараа буюу өнөөдөр Omega Seamaster цагны илүү гайхалтай загвар шинээр мэндлээд байна.

Omega Seamaster 300m цаг Жэймс Бондтой 25 дахь жилдээ

Omega брэндийн элч,  алдарт тагнуул Жэймс Бонд 007 тагнуулчийн дүрд 5 дахь удаагаа тоглохоор болсон Холливүүдийн алдарт жүжигчин Даниел Крэйг шинэ бүтээлээ Omega Seamaster цагныхаа шинэ загвартайгаа хамт амилуулах болно.  

Omega Seamaster 300m цаг Жэймс Бондтой 25 дахь жилдээ

OMEGA Seamaster загварын шумбагч 300м-ын онцлогууд

  • 42мм кэйстэй уг цаг нь өндөр нарийвчлал бүхий соронзон орны хамгаалалттай

  • Тус цагны дэлгэц нь өнгөлж сайжруулсан керамик материалтай бөгөөд хар, хөх өнгөний сонголттой бүтээгдсэн төдийгүй дэлгэцэн дээр усны давалгааг дүрсэлсэн чамин хээтэй

  • Цаг заах тоо нь илүү том, харанхуйд гэрэлтдэг материалаар хийгдсэн, өдөр заах календарийг 6 цагийн харалдаа байрлуулсан нь хүний нүдний харах өнцгийг сайтар судалсны дүнд гаргасан шинэ дизайн юм. Нэвт харагдах цаг болон секундын зүүг ч мөн адил тус цагны үнэнч дурлагчид анзаарахгүй өнгөрөхгүй бизээ.

  • Цагны нүүрний болон арын шил нь мэдээж гэрлийн ойлтын хамгаалалт бүхий хөх болроор хийгдсэн.

  • Энэхүү 300м гүний усны хамгаалалттай цагийг зүүхийг хүссэн та заавал шубагч байх албагүй хэдий ч усан дотор яах ч үгүй гэдэгт итгэлтэй байж болно.

  • Omega брэндийн цагны чанарыг илэрхийлэх олон улсын баталгаа нь 5 жилийн хугацаатай. Өөр ямар ч брэндийн амлаж чадахгүй ийм хугацааг бид бүтээгдэхүүний чанарт итгэл төгсө өгч чадна.

  • OMEGA бол Swatch Group-н нэгэн компани бөгөөд цаг, үнэт эдлэл үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч гэдгийг сануулахдаа таатай байна.

Omega Seamaster 300m цаг Жэймс Бондтой 25 дахь жилдээ

Хаяг: OMEGA Boutique Цэнтрал Тауэр 2-р давхар, Сүхбаатарын талбай - 2