ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАН-ын гишүүд, дэмжигчид эсэргүүцлийн жагсаал хийж байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-18

МАН-ын Бага хурал “Тусгаар тогтнолын ордон”-д эхлэх гэж байна. Бага хуралд оролцох гишүүд ээлж ээлжээр ирсээр байгаа юм. Тэгвэл “Тусгаар тогтнолын ордон”-ы өмнө МАН-ын жирийн гишүүд, дэмжигчид эсэргүүцлийн жагсаал хийж байна.

“МАН орших уу, эс орших уу”, “МАН-ын дарга У.Хүрэлсүх та “Шударг ёс”-оо намаасаа эхлүүл” гэх мэт уриа, лоозон барьж, зогсч байгаа юм.  Бүр зарим жирийн гишүүд жагсч, тэмцсэний төлөө 100 гаруй залуу гаргаж, хөөсөн. Намын байр руу орж чадахаа болилоо гэдгийг ч хэлж байна. Энэ удаагийн Бага хурлаар намын зөрчлийг шийдэж, зарим гишүүнийг хөөх асуудлыг ярина гэсэн мэдээлэл гарч байгаа юм.