Монголын байт харвааны холбооны 2018 оны шилгүүээ тодруулах цэнгүүн өчигдөр орой болов. Байт харвааныхан өнгөрч буй онд олон сайхан амжилт үзүүлсний заримыг дурдвал нэгд, 60 жил хүлээсэн зориулалтын, олон улсын стандартад нийцсэн, байт харвааны 360 задгай талбайтай болсон явдал.
Хоёрт, Жакарта хотноо болсон Азийн наадамд дэлхийн аварга БНСУ-ын багийг ялж, дөрөвдүгээр байрт шалгарсан нь бахдам амжилтын нэг бөгөөд ямар ч багийг ялах боломж байгаа гэдгийг харуулж байна, ирж буй онд бидэнд маш хариуцлагатай жил байх болно.
2020 оны олимпийн эрх авах тэмцээн уралдаанууддаа амжилттай оролцохыг хүсч байна. Бид байтын битүү ордонтой болох ажлаа эхэлсэн хэмээн тус холбооны ерөнхийлөгч хэлсэн юм. Мөн үеэр шилдэг хөрөнгө оруулагч, хамтран ажилласан байгууллага, хүнийг тодруулж шагнасан байна.
Байт харвааны холбооны шилдгүүдийг нэрлэвэл:
2018 оны Шилдэг шүүгч- Олон улсын шүүгч Э.Саруул
2018 оны Шилдэг дасгалжуулагч- Алдар спорт клубын дасгалжуулагч Б.Ганзориг
2018 оны Шилдэг тамирчин-ОУХМ Б.Отгонболд
2018 оны Шилдэг зүтгэлтэн-Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч П.Цагаан