The Times: Почеттино “Манчестер Юнайтед”-ыг удирдахыг хүсч байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-18

Английн алдарт “Манчестер Юнайтед” клуб ерөнхий дасгалжуулагч Жозе Моуриньог халсныхаа дараа шинэ менежер хайх ажилдаа оржээ. “Улаан чөтгөрүүд” Лондон хотын “Тоттенхэм” клубын дасгалжуулагч Маурисио Почеттиног ажиллуулахыг хүсч байгаа аж.

The Times-ын мэдээлж байгаагаар Почеттино ч гэсэн энэхүү сонголтыг анхаарч үзэж, татгалзахад хайран боломж гэж үзэж буй ажээ. Түүнээс гадна, “Тоттенхэм”-ийн эзэн Дэниэл Левигийн хэв маяг, солилцоо наймааны бодлого, цалингийн хатуу тогтолцоо, шинэ цэнгэлдэхийн нээлт хойшилж байгаа зэрэг нь түүнд таалагдахгүй байгаа юм байна.

Хамгийн гол нь шинэ цэнгэлдэхийн нээлтийн дараах санхүүгийн асуудал “Тоттенхэм”-ийн амжилтаас хойш татах магадлал өндөртэй. Тиймээс Манчестер хот руу явах магадлал өндөр байна.  Тэгээд ч “Манчестер Юнайтед”-ын дасгалжуулагчийн багийнхан Почетинног ажиллуулах сонирхолтой байгаа гэнэ.  Аргентин мэргэжилтэнг өнгөрсөн зун Зиданыг орлуулахаар “Реал” сонирхож байсан удаатай билээ.