“Тоттенхэм” Вертонгентэй 2020 он хүртэл гэрээ байгууллаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-18

 Английн “Тоттенхэм” клуб багийнхаа төвийн хамгаалагч Ян Вертонгентэй гэрээгээ сунгаж байгаа ажээ.  Лондоны баг Бельги хамгаалагчтэй 2020 он хүртэл гэрээгээ сунгасан юм байна.

Энэ жил 31 настай хөлбөмбөгч “Тоттенхэм”-д 2012 онд “Аякс”-аас ирснээсээ хойш 264 тоглолт хийгээд байгаа юм. Энэ улиралд тэрбээр премьер лигт 9 тоглолтод оролцож, 1 гоол оруулжээ.