ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаад хилийн хориг тавьж, албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гарлаа

O.Admin
2018-12-18

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямааг өөрийн дүү Д.Жүгдэрнямын оффшор бүс дахь компаниар мөнгө угаасан, мөн 1000 вагон оруулж ирэхдээ хуучинсан вагон оруулж ирж дундаас нь мөнгө зувчуулсан гэх хэрэгт холбогдуулан ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаад багагүй хугацаа өнгөрсөн билээ.

Өнгөрсөн хугацаанд түүний хэрэгт олон зүйлс нэмэгдэж, улмаар өнгөрөгч долоо хоногт түүнийг яллагдагчаар татахаар УЕП-т хүсэлтээ хүргүүлсэн билээ.

Тэгвэл албан тушаалаасаа ховхордоггүй Д.Жигжиднямаа эцэст нь үнэнд гүйцэгдэв. Түүнийг албан тушаалаас нь чөлөөлж, хилийн хориг тавих шийдвэрийг Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайран дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхээс гаргажээ. Уг шийдвэрийг УБТЗ ХНН дагаж мөрдөхөөс өөр аргагүйд хүрч байна.

Б.Тогтох