ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ажлаа өгөх гэж буй М.Энхболд дарга юу жиргэв

O.Admin
2018-12-18

УИХ-ын дарга М.Энхболд 60 тэрбумын хариуцлагаа хүлээж ажлаас чөлөөлөгдөх ёстой, түүнд улс төрийн хариуцлага тооцох асуудлыг намын Бага хурлаар ярилцана гэсэн мэдэгдлийг Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх мэдэгдсэн билээ.

Тэгвэл соошл орчинд ч аядуу зөөлөн байдаг М.Энхболд дарга өчигдрөөс эхлэн тун ч эрчимтэй жиргэж эхлэв. Түүнд албан ёсны хоёр ч твиттер хаяг бий. Өөрөө гардаж хөтөлдөг эсэхийг мэдэхгүй ч ажлаа алдахаас айсан уу, эс бөгөөс олон нийтэд ойр байхыг шийдэв үү, цаг тутам жиргэж эхлэв. Түүний жиргээнээс хүргэе.

-Хэнээс ч мөнгө авч албан тушаалд томилоогүй гэдгийг хариуцлагатай хэлье. Одоо үүнийгээ ил тод ярих цаг болсон. МАН-ын байрыг шатаагаад явж байсан Батзандантай нийлж МАНАН байгуулаад явж байгаа хүмүүс та нар шүү.

-2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн МАН, АН багууд нийлээд надруу дайрч эхэлсэн. Сонгуульд өрсөлдөж байхдаа сөрөг хүчиндээ хэлүүлээгүй муу үгээр хэлүүлж, журмын нөхөддөө сийчүүлж байна.

-Намын удирдлага зарим хүмүүсийг алдаа онооны төв болгож, харлуулах, гэр бүл, үр хүүхэд рүү нь дайрч, дэндүү улайран дайрч, маш их мөнгө зарж олон түмэнд буруу зөрүү ойлгуулах ажлыг зохион байгуулалттай хийж байна. Үнэн зөв нь олдоно гэдэгт итгэлтэй байна.

-Энэ танхимд 60 тэрбумын схемээр томилогдсон хүн байна уу. Байхгүй. Хууль хяналтын байгууллага олон удаа шалгаад хэрэгсэхгүй болгосон зүйлээр мөн ч олон удаа улс төр хийлээ дээ. Үүнийгээ одоо дуусгах цаг болсон. Харин бодитой том асуудал гараад ирлээ шүү.

-Миний бие МАН-ын даргаар хоёр удаа ажиллахдаа хэн нэгний #үгэнд, хэн нэгний #ятгалгад орж өөрийнхөө бодлын, өөрийнхөө намын эсрэг үйл ажиллагаа зохион байгуулж байгаагүй гэдгийг хатуу хэлье!