ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

10 мянган маск аяныг эхлүүлжээ 

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-12-18

Агаар шүүгчтэй амны хаалт  зүүж, утаанаас уушгиа хамгаалах зорилгоор  Ардчилсан намын Зам тээвэр харилцаа холбооны бодлогын зөвлөлөөс "10 мянган маск" аяныг  эхлүүллээ. Аяны хүрээнд өнөөдөр утааны голомтот бүс болох Зурагт, Баянхошуунд амьдардаг бага насны хүүхдүүд, иргэдэд 2000 ширхэг агаар шүүгчтэй амны хаалт  тараасан юм. "10 мянган маск" аяны баг хамт олон ажлаа МҮОНРТ-ийн дэргэдэх 150 хүүхэдтэй цэцэрлэгээс ажлаа эхлүүлсэн бөгөөд  цаашид иргэд, аж ахуй нэгжүүдийг нэгдэхийг уриалсан юм. Улаанбаатарын агаарын бохирдолд ДЭМБ-аас тогтоосон аюултай хэмжээнээс дөрөв  дахин их.
 
Тэр дундаа гэр хорооллын бүс болох Баянхошуу, Зурагт орчимд нийслэлийн агаарын чанарын дундаж хэмжээнээс 2,5 дахин их буюу бохирдлын хэмжээ 762-тай тэнцэж байна.  Улмаар агаарын бохирдол болон түүнээс үүдэлтэй өвчний улмаас жилд 300 хүн нас бардаг гэсэн статистик үзүүлэлт бий. Утаанаас үүдэлтэй нас баралтын  80 хувийг  тав хүртэлх насны хүүхэд эзэлж  байгааг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байгаа юм.  Тиймээс ч агаарын бохирдлоос өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахын тулд амны хаалт зүүж хэвшихийг "10 мянган маск" аяны зохион байгуулагчид уриалж байна.