ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Эхчүүд, хүүхдүүдийг амралтад амраахгүй

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-20

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болох учиртай. Тэгвэл жирэмсэн болон 0-5 насны хүүхэдтэй эхчүүд, хүүхдүүдийг 29 амралтын газарт тав хоног амраах санал Засгийн газраас гараад байсан.  Хэрвээ 5-8 тэрбум төгрөгийг шийдвэл эхчүүд, хүүхдүүдийг цэвэр агаарт амраах боломжтой талаар ХНХ-ын сайд ярьж байсан.

Тэгвэл Засгийн газраас энэхүү саналыг дэмжихгүй учраас өнөөдрийн хэлэлцүүлэх асуудлаас хасчээ. Мөн Сангийн яамнаас ч энэ саналыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн талаар албаны хүмүүс мэдээлсэн. Тиймээс 5 хоног цэвэр агаарт эхчүүд, хүүхдүүдийг амрааж, 5-8 тэрбум төгрөг үрэхгүй нь.