ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өнөөдөр гурван газар зам хаана

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-05-26

Нийслэлийн зам засварын ажил үргэлжилж байна. Зам засварын ажлын хүрээнд өнөөдөр гурван газар зам түр хааж байгаа юм. Тодруулбал,  Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Доржийн гудамж буюу Хил Хамгаалах Ерөнхий Газрын хойд талын замд “МЭЗ” ХХК 2018 оны 5 сарын 26-ны 23:00 цагаас 5 сарын 27-ны 07:00 цагийн хооронд дулааны шугам угсрах ажил хийхээр замын хөдөлгөөнийг хязгаарлана.

Мөн тус дүүрэг,  Дамдинсүрэнгийн гудамжинд “Бөртэ Трейд” ХХК 2018 оны 5 сарын 26-ны 23:00 цагаас 5 сарын 27-ны 07:00 цагийн хооронд зам хааж, бохир усны шугам татах ажил хийнэ. Түүнээс гадна, Хан-Уул дүүрэг  3-р хороо, Энгельсийн гудамжинд 2018 оны 5 сарын 26-ны 23:00 цагаас 5 сарын 27-ны 07:00 цагийн хооронд дулааны шугам солих ажил хийх юм.