ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Трампыг Туркт айлчлахыг урьжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-12-24

Туркийн Ерөнхийлөгч Ресеп Тайип Эрдоган АНУ-ын төрийн тэргүүн Доналд Трампыг Туркт айлчлахыг урьсан тухай Цагаан ордноос мэдээлжээ. Цагаан ордны мэдэгдэлд “Туркийн төрийн тэргүүнээс  Д.Трамп Ерөнхийлөгчид  2019 онд тус улсад айлчлахыг урьсан урилга ирсэн” хэмээн дурьджээ. Одоогоор айлчлалын тов тодорхойгүй байна. Учир нь хоёр тал айлчлалыг ирэх оны хэдэн сарын хэдэнд зохион байгуулах вэ гэдгээ хараахан тохироогүй байгаа аж.

Д.Трамп өнгөрсөн долоо хоногт Сирийн “Исламын улс” террорист бүлэглэлийг бүрэн устгасан гэдгээ зарлаж, Сирид байрлаж буй 2000 цэргээ эх орон руу нь буцаан татна гэдгээ мэдэгдсэн юм. Харин түүний дараа Р.Эрдоган АНУ-ын дэмжлэг үзүүлж байсан Курдын өөрийгөө хамгаалах хүчин болон исламын хэт даврагчдыг Сириэс бүрэн цэвэрлэх ажиллагааг ойрын хэдэн сардаа багтааж явуулна хэмээн мэдэгдсэн юм.

Курдын өөрийгөө хамгаалах хүчин нь Сири дэх террорист бүлэглэлийг устгах ажиллагаанд тэргүүн эгнээнд оролцож, чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Гэвч, Туркийн тал тэднийг террорист бүлэглэл гэж үздэг билээ.