ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Х.Баянмөнх: Бөхчүүдийн хамтарсан зөвлөл Бөхийн өргөөг нээх шийдвэрт хүрсэн

O.Admin
2018-12-25

Монгол Улсын дархан аварга Х.Баянмөнх, УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нар хоёр талцан хуваагдсан бөхийн холбооны асуудал болон цагдаагийн байгууллагын шийдвэрээр лацдаад байгаа Бөхийн өргөөний асуудлаар мэдээлэл хийж байна.

Дархан аварга Х.Баянмөнх:

-Бөхийн өргөөг өмчилсөн зүйл байхгүй. Хаалга цаашдаа үргэлж нээлттэй байх болно.  Монгол бөхийн жудаг ёсзүй юм даа. Айлд ороод суухад цолны эрэмбээр л суудаг. 92 настай даншигийн заан хүн найранд ирчихээд миний дээр суухгүй байсан. Аварга хүний дээр гарч суухгүй ээ гээд л намайг бүр эвгүй байдалд оруулж билээ. Ийм сайхан ёс жудаг бий. Түүнийг барилдаж л авдаг юм. Бид бөхийн холбооноос хамааралгүйгээр зэрэг зиндаагаараа бөхийн үйл хэргийг зохицуулах үүрэгтэй. 

Бидний бөхчүүдийн хамтарч байгуулсан түр зөвлөл Бөхийн өргөөг нээж, хэвийн үйл ажиллагаанд нь шилжүүлнэ. Шүүхийн шийдвэр аль талд гарна тэр цагт Бөхийн өргөөг холбоонд нь шилжүүлнэ. Өнөөдөр бид хоёр гарын үсэг зурсан бичиг өгөөд Бөхийн өргөөг нээлгэнэ. Хоёр холбооноос хүн ороод эвийн гэрээ байгуулсан ч зөрчил гарна. Бөхийн холбоо эвлэрч, нэгдээд хурлаа хийх ёстой. Бөхийн холбоотой амьдралаа холбосон 30 гаруй хүний амьдрал зогслоо. Би Л.Чинбатын холбоог хууль ёсны холбоо гэж үздэг. Б.Бат-Эрдэнэ бол ёс дүрмийн дагуу болсон. Бөхийн нэг л холбоо байгаа. Харин хэн нь тэргүүн байх вэ гэдэг асуудал маргаантай байгаа. Би Л.Чинбатыг тэргүүн болох ёстой гэдэг байр суурьнаасаа ухрахгүй. Гэхдээ энэ асуудал шүүхээр шийдэгдэх хүртэл холбоо Бөхийн өргөөний үйл ажиллагааг хэвийн явуулах ёстой. Төрд өгнө гэсэн ойлголт байхгүй. Би гэхэд шагналынхаа мөнгөнөөс тодорхой хувийг өгсөн. Төр яахаараа миний хандив өгч босгосон байрыг авдаг юм. тэгээд нэг эзэн тавина. Тэр нь янз бүрийн бодлого явуулж эхэлнэ. Б.Бат-Эрдэнэ аварга бид хоёр цэвэр монгол бөхийнхөө төлөө явна гэж шийдсэн. Монгол түмэн хэдэн зуун жил дээдэлж өв соёлоо эрхэмлэсэн монгол бөхөө дээдэлж явах ёстой. Бид нар муудалцсан үе байхгүй. Харин үзэл бодлын зөрүү байсан. Би хааяа хатуу үг хэлчихдэг л юм.

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ:  

-Иргэний нийгмийн байгуулж байгаа энэ явц дунд Бөхийн холбоог байгуулсан. Бөхийн өргөөг өөрийн гэсэн ордонтой, өргөөтэй болгосон хүмүүс бол сайн менежерүүд байжээ. Хамгийн өндөр цолыг авсан хоёр хүний үгийг залуу бөхчүүд маань сонсох байх аа. Бөхчүүдийг одоо эрэмбэлдэг болсон. Гэхдээ дархан аваргуудыг эрэмбэлж хэрэггүй гэж би хүссэн учраас дархан аваргууд эрэмблэгдэхгүй. Х.Баянмөнх аваргатай уулзахдаа би хэлсэн. Надад буруу зөрүү мэдээлэл өгсөн байсан. Допингоос ашиг олдог гэж буруу, зөрүү мэдээлэл өгсөн байсан. Монгол бөхийн давааны наймаа, допингод би огт оролцож яваагүй юм шүү. Цагдаагийн байгууллагын зүгээс олон нийтийн өмч хөрөнгөөр бүтсэн Бөхийн өргөөг тал талаас эвдэж сүйтгэхгүй байх баталгаа гаргаж өг гээд хамгаалалтдаа байлгаж байгаа. 

Х.Баянмөнх аварга бид хоёр тал талаасаа ахмад настай нь, бид 20 насны зөрүүтэй хэдий ч аав хүү шиг, ах дүү шиг барилдлагатай хүмүүс. Бид хэд хэдэн удаа уулзсаны эцэст Монгол бөхийн төлөө санал санаачлага гаргая гэж ярилцсан. Ингээд Бөхчүүдийн хамтран ажиллах түр зөвлөлийг байгуулаад байна. 16 жилээр шүүхээр явсан энэ асуудал хэзээ шийдэгдэхийг мэдэхгүй байна.

Шүүхийн шийдвэр яаж гаргахаас шалтгаалахгүйгээр цаашдын үйл ажиллагаа явах ёстой. Миний хувьд “ИХ ЭВ” хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу Бөхийн холбооны тэргүүн болсон. Жилийн өмнөөс би татгалзсан шийдвэр гаргасан тэр байр сууриндаа хэвээр байгаа. Цаашид Их хурлаа дахин хуралдуулаад шийдвэр нь гараад явах байх. Зарим хүмүүсийн ярьж байгаа шиг  Х.Баянмөнх гуайтай хэрэлдэж, холбоог булаацалдсан зүйл байхгүй. Өнгөрсөн 20, 30 жилийн хугацааны мэдээллийг шүүгээд үзэх хэрэгтэй. Бидэнд муудалцсан, маргалдсан зүйл байхгүй. Монголын ард түмнээ чилээсэн энэ асуудалд бидний буруу үйлдэл байгаа бол бид ард түмнээсээ уучлал хүсэж байнаБас Баянаа аваргынхаа сэтгэлд хүрээгүй асуудал байгаа бол өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслийн өмнө албан ёсоор уучлал хүсэж байна.