ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Mining.com: Рио Тинто, Монголын Засгийн газартай тохиролцоонд хүрлээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-01-02

Монгол Улсын Эрчим хүчний яам болон “Оюу толгой” ХХК Тавантолгойн цахилгаан станцыг (ТТЦС) барьж ашиглалтад оруулах “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ”-нд гарын үсэг зурав. Ингэснээр Оюу толгой уурхай болон Өмнөговийн зарим хэрэглэгчдийг дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээр хангах урт хугацааны шийдэлд хүрсэн билээ.

Тэгвэл энэ талаар “mining.com” сайт мэдээлсэн байна. Тус мэдээллийг уншигчиддаа орчуулан хүргэж байна. 
Удаан суржирсан маргааны дараа “Рио Тинто” болон Монгол Улс хоёул нааштай алхам хийж, 2023 оны дунд үеэс Өмнөговьд орших аварга том зэсийн уурхай  Оюутолгойг  эрчим хүчээр хангах  хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Оюутолгой төсөл төмрийн хүдрээс протфель төвлөрүүлэх, төрөлжүүлэхэд чиглэгдэж байсан ч, Монголын эмзэг Засгийн газар улс оронд орох ашигтай холбоотой маргаан үүсгэх болсноор хэд хэдэн бэрхшээлтэй тулгараад байсан юм. 

БНХАУ-тай хиллэх тус улсын өмнөд хэсэгт 5.3 тэрбум ам.долларын санхүүжилтээр ойрын хэдэн жилд далд уурхайн өргөтгөл баригдсанаар Монгол дэлхийн хамгийн том зэс экспортлогч орны нэг болно. Харин Тавантолгойн нүүрсний уурхайн ойролцоо 300 мегаватт цахилгаан станц баригдах бөгөөд шинэ гэрээний дагуу тус станц 2020 оноос Оюутолгойг эрчим хүчээр хангах юм. Өнгөрөгч хоёрдугаар сард Монголын Засгийн газар өмнөх эрчим хүчний хэлэлцээрийг цуцалсан. Тэр нь 2022 онд дуусах бөгөөд 2023 оны дунд үеэс эхлэн цахилгаан станц үйл ажиллагаагаа явуулж эхлэхээр төлөвлөж байна. Оюутолгойн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар, үлдсэн хэсгийг “Туркиз Хил Ресурс” эзэмшдэг бөгөөд үүний 51 хувь нь “Рио Тинто”-гийнх юм. Хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа хоёр тал хамтарсан мэдэгдэл хийсэн бөгөөд энэ үеэр Монголын Засгийн газар “Тавантолгойн нүүрсний үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал алхам” болж байгааг онцолсны зэрэгцээ бүс нутгийн эрчим хүчний хэрэгцээг дотоодоосоо хангах боломж нээгдэнэ хэмээн тэмдэглэв.

Мөн сэргээгдэх эрчим хүчийг хэрхэн ашиглах талаар талууд хэлэлцэнэ гэдгийг нэмж дурдлаа. Оюутолгой нь цахилгаан станцын гол эзэмшигч байх бөгөөд санхүүжилтийн талаар тодорхой мэдээлэл өгсөнгүй. Харин ажиглагчид гэрээг өөдрөгөөр хүлээн авч байна. Монголд төвтэй “Ковер Монголия” группын  гүйцэтгэх захирал Б.Бадрал “Энэ бол далд уурхайн бүтээн байгуулалтын хамгийн сүүлчийн саад байсан” хэмээв. Оюутолгой цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ Хятадаас авч, тодорхой төлбөрийг тус улсад төлдөг байсан юм. Тэгвэл Монголын Засгийн газрын нэгэн төлөөлөгч уг хэлэлцээр хийгдсэнээр жилд 150 сая ам.долларыг дотооддоо авч үлдэх анхны алхам хийгдэж байгааг онцлов. “Рио Тинто” өнгөрөгч долдугаар сард Оюутолгойн цахилгаан станц барих асуудлаар Хятадын гурван компанитай гэрээ байгуулжээ. Гэхдээ тендерийн явцын талаар мэдээлэл өгөхөөс татгалзлаа. “Рио Тинто” компанийн хувьцаа энэ жил таван хувиар буурсан бол даваа гарагт 0.9 хувиар унасан юм.