ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хятадын хүн ам  анх удаагаа буурсан үзүүлэлттэй гарчээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-01-04

Хятадын хүн ам өнгөрсөн  онд 70 жилийн дараа анх удаагаа буурсан үзүүлэлттэй гарчээ. Дэлхийн хамгийн олон хүн амтай буюу 1.4 тэрбум хүнтэй Хятад улс сүүлийн хэдэн арван жилийн турш хүн амынхаа өсөлтийг хязгаарлах бодлого баримталж, “Нэг хүүхэд, нэг өрх” бодлогыг хэрэгжүүлэх болсон.

Гэвч, үүний дүнд хүн амын дундах насжилт нэмэгдэж, ажиллах хүчний нөөц хомсдох эрсдэлтэй тулгарсан тул 2016 оноос хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрөх болсон удаатай.

Тэгвэл АНУ-ын Висконсин Мадисон их сургуулийн судлаачдын хийсэн судалгаагаар 2018 онд тус улсын хүн ам 2.5 саяар анх удаагаа буурчээ. Судлаачид 2018 онд 790 мянгаар Хятадын хүн ам өснө хэмээн өмнө нь таамаглаж байсан ч, саяхны энэ судалгаа эсрэгээрээ гарсан байна.

Судлаачид ч “Энэ хэвээр байвал 1949 он гэхэд Хятадын хүн амын тоо буурч, өндөр настнуудын тоо нэмэгдэж, ажиллах хүчин цөөрснөөр эдийн засаг нь буурна” хэмээн үзэж байгаа аж.