ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ангела Меркелийн хувийн мэдээллийг хакерджээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-01-04

ХБНГУ-ын Засгийн газар канцлер Ангела Меркель тэргүүтэй тус улсын хэдэн зуун улстөрчдийн хувийн мэдээлэл цахим халдлагад өртөн алдагдаж, цахим орчинд цацагдсан тухай мэдээллээ.

Олон нийтийн сүлжээнд цацагдсан мэдээлэлд улстөрчдийн гэрийн хаяг, утасны дугаар, захидал, нэхэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар зэргийг өнгөрсөн сард твиттерт нийтэлсэн ч өнгөрсөн долоо хоногоос устгагдаж эхэлжээ. Цахим халдлагад хэт барууны үзэлтэй “Германы төлөөх алтернатив” -аас бусад Бундестагт суудалтай бүх намууд өртжээ.

Тэдний мэдээллийг ямар зорилгоор хакердсан нь одоогоор тодорхойгүй байгаа юм.Ямартай ч хувийн мэдээллээ алдсан улстөрчид, олны танил хүмүүсийн тоо 1000 давсан байна.