ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хичээл нөхөх асуудлыг хуваарьт оруулжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-06

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга мэдээлэл хийлээ. 

БСШУС-ын сайдын тушаалаар 2018-2019 оны хичээлийн жилийн бүтэц, сурагчдын амралтын хугацаанд өөрчлөлт орж ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын 2, 3, 4 дүгээр улирлын хичээллэх болон амрах хугацаанд өөрчлөлт орсон. 

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтын хуваарийг 2018 оны арванхоёрдугаар сарын 15-наас 2019 оны хоёрдугаар сарын 15-ныг хүртэл хугацаанд тогтоосон. 

Ханиад томууны дэгдэлт ихтэй үе учраас сурагчдыг хамруулсан арга хэмжээ зохион байгуулахгүй, харин багш нарт зориулсан сургалт, семинарыг шат дараатай зохион байгуулж байгаа аж. Уртасгасан амралттай холбоотой хичээл нөхөх асуудлыг хуваарьт оруулсан гэлээ. Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх, асран хамгаалагчдын анхаарал өндөр шаардлагатай байгаа. Нийслэлийн хэмжээнд гал түймэрт хүүхэд өртсөн дуудлага одоогоор бүртгэгдээгүй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн хэллээ.