Какүрюү М.Ананд тав дахь удаагаа түрүүллээ

O.Admin
2018-05-28

Японы мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын башёд 71 дэх аварга Какүрюү М.Ананд түрүүллээ. Тэрбээр сүүлийн өдөр Хакүхо М.Даваажаргалыг давснаар тав дахь удаагаа шилжин явах цомыг хүртлээ. Мөн Какүрюү М.Ананд түрүүлснийхээ дараа ярилцлага өгөхдөө "Ёкозуна цол авснаасаа хойш зорьж байсан нэг зорилго маань биеллээ" хэмээн ярьжээ.

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 11-4
Ёкозүна Какүрю М.Ананд 14-1
Комосүби Ичиножү А.Ичинноров 8-7
Маэгашири-1 Тамаваши Б.Мөнх-Оргил 8-7
Маэгашири-6 Чиёошома Г.Мөнхсайхан 6-9
Маэгашири-12 Араваши Э.Дөлгөөн 7-8