Харри Кейн “Тоттенхэм”-ийн төлөө 160 дахь гоолоо орууллаа

O.Admin
2019-01-08

Английн лигийн цомын хагас шигшээ шатны эхний тоглолтоо “Тоттенхэм” талбайдаа “Челси”-тэй хийж, 1:0-ээр хожсон билээ. Энэ тоглолтын цорын ганц гоолыг Харри Кейн оруулсан юм.  Ингэснээр Англи довтлогч сүүлийн 6 тоглолтдоо 7 гоол оруулаад байна.

Түүнээс гадна, Кейн “Тоттенхэм” клубын төлөө 160 дахь гоолоо орууллаа. Ийнхүү багийнхаа бүх цаг үеийн мэргэн буучийн жагсаалтын дөрөвдүгээр байрт орж ирлээ. Тэгвэл “Тоттенхэм”-ийн төлөө Жимми Гривс 266, Бобби Смит 208,  Мартин Чидер 174 гоол оруулж байжээ.