ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг 100 хувийн саналаар дэмжлээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-08

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хууль болон Чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ. Хуралдаанд 14 гишүүн оролцож нийт гишүүдийн буюу 100 хувийн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.

Хуулийн төслийн танилцуулгыг чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн О.Баасанхүү хийх юм байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан Халдашгүй байдлын дэд хорооны хуралд орсон бөгөөд хурлыг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа удирдаж явууллаа. Байнгын хорооны хурал түр завсарласан бөгөөд дэд хорооны дараа эргэж хуралдах юм байна.

Хурлын төгсгөлд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа байр сууриа илэрхийлэв. Тэрбээр, “Хөгжлийг хувийнхан хийдэг юм. Харин төр хийдэггүй юм. Баялаг бүтээгчдээ бид өөр өнцгөөс харж дэмжих ёстой байх. Хулгай луйвар хийвэл түүнтэй нь тэмцэх ёстой юм. Бид өөрсдөө томилсон хүмүүсээ элдэв долоон өнгөөр дуудаж байна. Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр М.Энхболдын найз учраас

М.Энхболд гэж хүнийг өөр дэвслэх зүйл үлдээгүй шүү. Намайг бөгс долоогч, хужаа гэх мэтээр баахан бичиж байгаа байх. Энэ хүнтэй хэн нөхөрлөж явсныг би мэдэж байна. Одоо харин юу ярьж явааг би мэдэж байна. Тэр хүмүүс нь чи зайлчихвал төр цэвэршинэ гэж яриад байгааг дэмжихгүй байна” хэмээлээ.