ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Г.Солтан: Шалгуулахад айгаад байх зүйл алга

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-09

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий компаниар зээл авч, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогдсон нэр бүхий дөрвөн гишүүнийг УЕП-ын газраас УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх хүсэлт гаргасан. Тэгвэл өчигдөр, өнөөдөр хуралдсан Халдашгүй байдлын дэд хороо шийдвэрээ гаргаж, “Гишүүдийн шалгалтын ажил дуусаагүй, гэм буруутай нь эцэслэгдээгүй учраас түдгэлзүүлэх шаардлагагүй” гэсэн шийдвэр гаргасан.

Тэгвэл өөрийн эзэмшлийн “Монгол шаазан” ХХК-иараа дамжуулан 950 сая төгрөгийн зээл авсан, Баян-Өлгий аймгийн сонгогчдын төлөөлөл Г.Солтан тайлбар өглөө. Г.Солтан гишүүн хэлэхдээ “Хүсэлт тавьсан хэнд ч туслах нь гишүүний үүрэг. Тэгээд туслаач гэж хүссэн ард түмний өөдөөс энэ хүн бол биш юм.

Энэ удаа чиний ээлж юм байна гэж хэлэх эрх байхгүй. Алийг нь ард түмэн, аль нь ард түмэн биш гэдгийг дараа нэг тайлбарлаарай, та нар. Шалгуулахад айгаад байх зүйл алга. Бүх зүйлээ шалгуулна. Би Их хурлын гишүүнээсээ түдгэлзэх эсэхийг дөрөвдүгээр тойргийн сонгогчид мэднэ. Өөрөө шийд гаргаж хэлж чадахгүй” гэв.