ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ШӨХТГ: Урамшуулал нэрээр иргэдийг төөрөгдүүлж байжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-10

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд зөвлөмж хүргүүлжээ. Тус байгууллага нь өнгөрөгч арванхоёрдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд урамшуулалт худалдаа зарласан аж ахуйн нэгж, албан байгууллага, худалдаа үйлчилгээний байгууллагын урамшуулал нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгажээ.

Улмаар шалгалтын явцад үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, томоохон сүлжээ дэлгүүрүүд бараа үйлчилгээндээ хямдралтай худалдаа зарлахдаа хэрэглэгчдийг үнэн зөв мэдээллээр хангахгүй, бодит бус мэдээлэл түгээн төөрөгдүүлж байгаа нийтлэг зөрчил дутагдал илэрчээ.

Иймд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд борлуулж байгаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээндээ дараах зүйлсийг анхаарч ажиллах талаар худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд ЗӨВЛӨМЖ хүргүүлжээ.