ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ШӨХТГ-аас аймгийн Засаг дарга нарт зөвлөмж хүргүүлэв

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-10

УИХ-ын гишүүн асан М.Батчимэг тэргүүтэй улстөрчид Монгол хэлний тухай хуулийн төслийг өнгөрөгч парламентын үед хэлэлцэн баталж байлаа. Тэгвэл энэхүү хуулийн төсөл огтхон ч хэрэгжихгүй байгаа бөгөөд албан байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрсдийн хаяг, логог монгол хэлээр цаашлаад монгол бичгээр хадаж байршуулах талаар хуульд тусгасан билээ.

Тэгвэл энэхүү хуулийн хэрэгжүүлж ажиллахгүй байгаа зөрчил нийслэл хотоос гадна хөдөө орон нутагт ч түгээмэл байгаа аж. Тиймээс ШӨХТГ-ын зүгээс энэ хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах зөвлөмжийг аймаг, орон нутгийн удирдлагуудад албан бичгээр хүргүүлсэн байна.

Тус зөвлөмжид “Аж ахуйн нэгж, байгууллагуудын гудамж, талбайд байршуулсан сурталчилгааны самбар, олон нийтэд зориулсан зар, мэдээлэл, үйлчилгээний байгууллагын нэр зэрэг нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас олгосон гэрчилгээнд байгаа нэрээр бус гадаад хэлээр бичигдсэн, барилга, байгууламжийн нэр хаягийг орчуулгагүйгээр шууд хэрэглэх зэрэг  нийтлэг зөрчил байна.

Иймд дээрх зөрчил дутагдлыг арилгах зорилгоор аймгуудын Засаг дарга нарт Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах тухай зөвлөмж, чиглэлийг хүргүүллээ” хэмээжээ.