ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүдийг чадавхижуулна

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-01-10

Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын салбарт чадварлаг мэргэжилтэн-реалторуудын манлайллыг бий болгосноор энэ салбарын эрхзүйн орчныг сайжруулж, иргэдийн өмчлөх эрхийг хангаж хамгаалахад реалторуудын оролцоог нэмэгдүүлэх талаар маргааш болох “Реалторуудын анхдугаар форум”-аар хэлэлцэх гэж байна.

БХБЯ-ны дэмжлэгээр “Монголын Үл хөдлөх хөрөнгийн удирдлагын академи” ТББ-аас зохион байгуулах “Реалторуудын форум-2019”-д 70 шахам реалтор оролцож үл хөдлөх хөрөнгийн зуучлалын салбарт үр дүнтэй хэлцэл хийх мэргэжлийн маркетингийн хөгжил, олон улсын албан ёсны итгэмжлэгдсэн мэргэжилтний эрх, чадварлаг реалтор болоход юунд анхаарах зэрэг сэдвийг хөндөн хэлэлцэж реалторууд туршлагаа хуваалцаж, санал бодлоо солилцох гэнэ