ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Трамп Давосын форумд оролцохгүй

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-01-11

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Швейцарийн Давост болох дэлхийн эдийн засгийн ээлжит форумд оролцохгүй гэж барууны зарим хэвлэлд мэдээлжээ.

АНУ-ын Цагаан ордон, Конгресс дахь Ардчилсан намынхан хилийн дагуу хана босгох зэрэг асуудлаар зөрчилдөж, талууд уг арга хэмжээг санхүүжүүлэх хуулийн төслийн талаар нийтлэг ойлголтод хүрч чадаагүй. Үүнээс болж 2018 оны арванхоёрдугаар сарын 22-ноос эхлэн АНУ-ын холбооны засгийн газрын байгууллагуудын 1/4 орчим нь зогсонги байдалд оржээ. АНУ-ын Цагаан ордон, Конгресс дахь Ардчилсан намынхан засгийн газрын ажил зогсонги байдалд орсноос хойш олон удаа хэлэлцээр хийсэн боловч бодит үр дүнд хүрээгүй юм. 

Тэгвэл Конгресс дахь Ардчилсан намынхантай хил хязгаарын аюулгүй байдлын асуудлаар санал солилцох чухал асуудал байгаа учраас энэ удаагийн Эдийн засгийн форумд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна. 2019 оны дэлхийн эдийн засгийн форум нэгдүгээр сарын 22-25-нд Швейцарийн Давос хотод болох юм.