ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"TOP 20" индекс 0.33 хувиар буурчээ

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-01-14

Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 30 ХК-ийн 198.3 мянган ширхэг хувьцааг арилжсан нь 63.9 сая төгрөгийн үнийн дүнтэй байв. Арилжаагаар 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 компанийнх буурч, 6 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Ган хэрлэн” болон "Эрчим Баян Өлгий" ХК-ийн хувьцааны ханш хамгийн ихээр өссөн бол "Хөвсгөл алтан дуулга" болон "Тахь-ко ХК-ийнх хамгийн их унасан байлаа. Энэ өдөр "TOP 20" индекс 0.33 хувиар буурч 21603.35 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.5 их наяд төгрөг болжээ.