ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Импортын гахайн мах, өөхөнд хорио тогтоожээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-14

Булган аймгийн Булган сум, Төв аймгийн Сэргэлэн сум, Орхон аймгийн Баян Өндөр сумдад гахайн мялзан өвчин гарсан болох нь тогтоогдон, хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байгаа билээ. Тэгвэл энэ өвчинтэй холбогдуулан импортын гахайн мах, өөхөнд хорио тогтоожээ.

Уг өвчин хурдацтай тархаж байгаатай холбогдуулан бусад аймаг сум, дүүрэг, хорооноос мал, амьтан оруулж ирэхгүй байх, гарал үүсэл нь тодорхойгүй гахайн махыг хүнсэндээ хэрэглэхгүй байхыг АНХААРУУЛЖ байна.

Мөн гахайн мах, өөхийг хүнсэндээ хэрэглэхдээ сайтар боловсруулж хэрэглэхийг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас анхаарууллаа. Мөн Зоонозын өвчин судлалын төвөөс сэрэмжлүүлэг анхааруулга гаргажээ.