Жеймс Харден 57 оноо авлаа

Б.ГАНЗОРИГ
2019-01-14

Хьюстон Рокетс талбайдаа Мемфис Гриззлис багийг хүлээн авч тоглож 112-94 харьцаагаар хожил байгуулжээ. Ингэснээр сүүлийн 10 тоглолтынхоо долоод нь ялалт байгуулаад байгаа бөгөөд 25 хожил, 18 хожилтойгоор өрнөд бүсийн тавд бичигдэж байна.

Тус тоглолтод Жеймс Харден 57 оноо, 9 самбараас бөмбөг авч багаа тэргүүлжээ Мөн 17 тоглолт дараалж 30-аас дээш оноог аваад байна. Түүнд Хаус 15 оноо, Грин 14 оноогоор тусалжээ. Харин эсрэг багаас Майк Конли, Темпл хоёр 14 оноог авчээ.