ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Хөрөнгө Оруулагч Үндэстэн" чуулга уулзалт болно

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-01-14

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх найман боть бүтээлд Төрийн соёрхол хүртээсэн билээ. Мөн энэхүү бүтээлийг туурвихад нөр их хөдөлмөр гаргаж,  Монголын геологийн шинжлэх ухааны хөгжилд онцгой хувь нэмэр оруулсныг үнэлж зургаан эрдэмтэнд Монгол Улсын Төрийн соёрхол хүртээсэн. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Монголын геологи ба ашигт малтмал” найман боть бүтээлийг туурвисан ШУ-ны доктор, профессор Ж.Бямба, ШУ-ны гавьяат зүтгэлтэн, ШУ-ны доктор, академич Р.Барсболд, ШУ-ны гавьяат зүтгэлтэн, ШУ-ны доктор, профессор О.Гэрэл, Ардын багш, ШУ-ны доктор, профессор Ж.Лхамсүрэн, Монгол Улсын Зөвлөх инженер С.Алтангэрэл, Монгол Улсын Зөвлөх инженер, ШУ-ны доктор, дэд профессор Н.Жадамба нарт хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.