ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Амьсгалын цочмог халдвараар хоёр хүүхэд энджээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-01-14

Томуу,  томуу төст  өвчин 11 аймаг,  нийслэлийн хэмжээнд  тархаад  байгаа юм. Өнөөдрийн байдлаар лабораторийн шинжилгээний 40 гаруй хувийг эзэлжээ. Үүнд томуугийн А хүрээний H1N1 вирус зонхилж байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

ЭХЭМҮТ-ийн хүүхдийн поликлиникийн эмч У.Цэвэгмэд: Өнөөдрийн  байдлаар Эх  Хүүхдийн  Эрүүл  Мэндийн  Үндэсний Төвд томуугаар  өвдөж хүндэрсэн хүүхдийн хандалт  нэмэгдэж байна. Яаралтай тусламжаар  ирж буй хүүхдүүдээс  ихэнхи нь 39-40 хэм хүртэл  өндөр  халуурч,  бөөлжсөн,  суулгасан, нүдний салст үрэвссэн,  залгиур хоолой өвчилсөн тохиодол зонхилон илэрч байна. Ганц хоёр  удаа халуураад уушгины хатгалгаа  болох тохиолдол  их  байгаа. Иймд хүүхэд  халуурах томуугийн шинж тэмдэг илэрвэл,  яаралтай өрхийн эмнэлэгтээ хандах  шаардлагатай. Мөн  халуун,  чанартай хүнс хэрэглүүлэх, шингэн  зүйл  өгснөөр заавал эмнэлэгт  хэтвэх  шаардлагагүй. Эмнэлгийн  ачаалал их,  эмч сувилагчийн хүрэлцээ муутай байна. Бидний зүгээс тэтгэвэрт  гарсан  эмч,  эмнэлгийн  ажилтнуудыг түр  хугацаагаар  ажиллууллаа. Мөн  АШУҮИС-ийн 384 оюутныг өрхийн  эрүүл  мэндийн  төвүүдэд  хувиарласан. Орны ачаалал багасгах  зорилгоор хувийн  эмнэлэгт насанд  хүрэгчдийг  хэвтүүлж байна.  Цаашид  хэд  хэдэн  хувийн  эмнэлэгтэй хамтарч ажиллах санал тавьсан.

Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын албаны дарга Д.Нарангэрэл:  Томуугийн вирусын Тамифлю эмийг  анх 2009 онд  дэгдсэн А хүрээний H1 N1 вирусын тахлын  хүрээнд хэрэглэж байсан. Томуугийн цар  тахал  нэмэгдсэн  үед Дэлхийн  эрүүл  мэндийн  байгууллагаас улс орнуудад  үнэ төлбөргүй тараадаг.  Иймд манайх Дэлхийн  эрүүл  мэндийн  байгууллагад  хандан 1800 гаруй тунг  авч эмчилгээний зориулалтаар хэрэглэж байгаа.  Хэрвээ томуугийн цар тахал идэвхтэй дэгдвэл урьдчилан сэргийлэх тунгаар хэрэглэж болно. Эрүүл мэндийн  яамнаас энэ эмийг  сурталчилсан  зүйл  байхгүй.

Дэлхийн  эрүүл  мэндийн  байгууллагын Монгол дахь  суурин төлөөлөгчийн  газрын ажилтан,  халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа: Дэлхийн  эрүүл  мэндийн  байгууллагаас томуугийн  тахлын бэлэн  байдлыг  хангах,  тандалт хариу арга хэмжээг 1970 оноос хийж байгаа. Энэ нь дэлхийн 114 оронд  хэрэгждэг.  Улирлын  томуугаар дэлхий даяар жил  бүр нэг тэрбум хүн өвчилдгөөс 3,5 сая орчим нь хүндээр өвддөг, 650 мянган хүн амь насаа  алддаг.  Улирлын томуугаас сэргийлэх хамгийн үр үнтэй арга нь дархлаажуулалт гэдгийг хэлмээр байна. Ялангуяа эрсдэлт бүлгийн хүн ам буюу жирэмсэн эмэгтэйчүүд, 0-5 насны хүүхдүүд, өндөр настнууд, архаг суурь өвчтэй хүмүүс заавал хамрагдаж байх ёстой.

Удахгүй Монголдчууд  бидний уламжлалт  сар  шинийн  баяр  болно. Энэ  үеэр  эцэг  эхчүүдийг бага насны хүүхдээ аль  болох гадуур  авч явахгүй байх, үнсэхгүй холоос мэхийж мэндчилэх  арга хэрэглэхийг   анхаарууллаа. Ингэснээр агаар  дуслаар дамжих томуу,  томуу төст өвчин дамжиж  халдварлах эрсдэл багасна гэж үзэж байгаа аж.

Хэрэв хүүхэд өвдсөн тохиолдолд:

-Хүүхдийн халууныг тогтмол хянах  шаардлагатай. Хэрвээ  38.5-аас дээш халуурсан тохиолдолд халуун бууруулах эмийг зохих дарааллаар хэрэглэх,  шингэн сайн уулгах

-Олон нийтийн газраар явахгүй байх. Амны хаалт байнга хэрэглэх

-Амин дэм, витаминаар баяжуулсан хүнс хэрэглэх.

-Гэрээ агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийхэд анхаарах

-Хүүхэд хэт амьсгаадаж, цээж хонхолзох, идэж уусан болгоноо бөөлжиж гаргавал яаралтай эмнэлэгт хандахыг Эрүүл  мэндийн  яамнаас анхаарууллаа.