ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

О.Баасанхүү: Ц.Нямдож сайд аа, та бүх хүнээс урвадаг

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-01-16

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна.

Ц.Нямдорж: Цэцийн дүгнэлттэй холбогдолтой саналыг дэмжиж байна. Намайг урвуулах гэж Ж.мөнхагүй юм л даа.Гурван их хулрын даргатай болох гэж байгаа юм шиг Ө.Энхтүвшин бид хэдийг хардаад байх юм. Сонгуулийн тухай хуулийг энэ хавар хэлэлцэх ёстой. Парламентийн танхимд хов жив ярьдагаа боль. Ичиж үхмээр юм. Хүн бүр өөр өөрийн хүмүүжилтэй байдаг. Өөрийнхөө хүмүүжлээр намайгд дүгнэхээ боль залуучууд аа. Дандаа хүнд хэцүү үед намайг дарга хийлгэж байсан юм шүү. Хуулийн сайдыг би гуйж аваагүй. Надад санал тавьж би энэ ажлыг авсан.

О.Баасанхүү: 5 суудал авсан МАН сонгуулийн тогтолцоогоо заах ёстой юм. Дүрэм нь тодолрхой байвал өөр хэрэг л дээ. Долоон удаагийн сонгуульд долоон өөр хуулиар явлаа. Гудамжинд байгаа хүмүүстэй би нүүр тулж уулзсан. Тэд Ц.Нямдоржийг томилж болохгүй гэдгийг хэлж байна. Би болдог бол хамгийн түрүүнд өөрийн чинь булхайг гаргаж ирмээр байна. Та тайван бай. Та бүх хүнээс урвадаг. Х.Баттулгыг цэцрэг байхад та яаж явсан. Та МАНАН бүлгийг устгаж чадахгүй.