ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг дэмжлээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-01-16

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлжхэлж дууссаны дараа Сонгуулийн тухай хуулий зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг баталъя гэсэн саналын томъёоллоор санал хураахад гишүүдийн 82.4 хувийн саналаар уг хуулийн төслийг дэмжлээ. Үргэжлжлүүлэн Монгол улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Ж.Батзандан: 40 гишүүнээсээ хүчтэй нэг даргатай парламенттай байна. энэ парламентийг хүчтэй болгохын тулд л энэ хууль орж ирж байгаа. Парламентийн онцгой бүрэн эрхийг нэг дарга булааж авсан байдлыг өөрчилье. Үүнийг дэмжих байх гэдэгт итгэж байна.

О.Баасанхүү: Тарахаасаа өмнө утаа, сургууль, цэцэрлэгийн асуудлаа шийд. Асуудал нь зөвхөн МАН-д л байна. Дийлэхгүй байна гэж байгаа нь ичмээр хэрэг. МАН-ын 65 эрхэлж байна. Айлын эрх дураараа хүүхэд хүссэнээ хийдэгтэй адил төрийн аилд хандаж байна. Болохгүй гээд байгаа зүйлээ ил тод гаргаад, шалгуулаад явах боломж байсан. Шөнөжингөө хуралдаж байгаад ХХААХҮ-ийн сайдыг шөнө томилох гэж байхад би ичсэн. Тэр хүн нь ч одоо тавьчих л даа гээд чичрээд байх юм.