ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаан татах сэнал гаргав

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-01-16

УИХ-ын намрын чуулганы баасан гарагийн хуралдаанаар хэлэлцэх асуудлуулыг УИХ-ын дарга М.Энхболд танилцуулсны дараа чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлэв.

Д.Сумъяабазар: Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэнэ. Энэ хуулийн. Төсөл дээр эргэж харах, засгийн газрын хуралдаанаар ярих зүйл зайлшгүй байгаа юм. Тийм учраас энэ асуудлыг хэлэлцэхийг хойшлуулах горимын санал байна.

М.Билэгт: Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар татаж авмаар байна. Яагаад гэвэл байгалийн баялгийг гурван сая иргэндээ тэгш хүртээх нь гол зорилго нь юм. Алт олборлолтын АМНАТ-ын татварыг 2.5 хувь болгож мөрдсөнийг сунгах гээд байгаа юм. Үүнийг манай намын бүлэг дэмжихгүй гэсэн. Тиймээс энэ хуулийг татаж авмаар байгаа юм.