ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-01-16

УИХ-ын чуулганы үдээш хойшхи хуралдаан 15:35 цагх эхэллээ. Хуралдаанаар “Түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд санал дүгнэлтээ хэлж, асуулт асууж байна.

Ц.Нямдорж: Саяхан Н.Номтойбаяр гаднаас ирээд ярилцлага өгсөн байна билээ. Засгийн газрыг унагаахад дөрөв таван гишнн дутаад байсан юм. Дөрвөн гишүүнийг дүтгэлзүүлчихсэн бол Засгийн газрыг унагаах боломжтой байсан юм гэсэн утгатай ярилцлага өгсөн юм билээ. Хууль зүйн байнгын хорооноос гарсан саналыг яагаад хэлэлцэхгүй байгаа юм бэ. Үүнийг хэлэлцүүлж болохгүй юу М.Энхболд дарга аа. Миний хэлсэн зүйлийг хэн ч үгүсгэж чадахгүй байгаа. Хүний эрх хөндөгдсөн ноцтой асуудлын тухай ярьж байна.

Н.Номтойбаяр: Тийм ээ. ЖДҮ-тэй холбоотой дөрвөн гишүүний асудлаар тийм ярилцлага өгсөн. Энэ дөрвөн гишүүний асуудал үнэндээ Засгийн газрыг огцруулахтай л холбоотой байсан шүү дээ. Та өөрөө улаан цайм хамгаалаад үлдсэн шүү дээ.

Ц.Нямдорж: Шалгагдаж дуусаагүй асуудлууд байгаа учраас нэг мөсөн шийдвэрлээд оруулж ир гэсэн асуудлыг л байнгын хороонд оруулсан юм. Түүнээс биш хамгаалж, хаацайлсан зүйл огт байхгүй.

М.Энхболд: Ц.Нямдорж гишүүн С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор түр хороо байгуулах саналыг оруулсан. Хууль зүйн байнгын хорооны ирц бүрдэж, хуралдаж чадахгүй байгаа учраас чуулганы хуралдаанд орж ирэхгүй байгаа юм.

Ц.Цогзолмаа: ЖДҮХС зэрэг сангуудыг яаж шилэн болгох вэ. Энэ сангаас хэн ямар журмаар зээл авах ёстой вэ гэдгийг тодорхой болгох уу. Бүх сангуудын журмыг нэгдсэн журмаар тодорхой болгох уу.

Н.Номтойбаяр: Түр хорооны зорилго бол ЖДҮ-тэй холбоотой асуудлуудыг шалгаж, танилцуулах юм. Ж.Ганбаатар гишүүнээс би тусламж хүсмээр байна. Дэд хороогоо хуралдуулаад Ц.Цогзолмаа сайдын хэлсэн асуудлуудыг шийдэх ёстой. Бид бол шалгалтын ажлыг хийх үүрэгтэй.

Чуулган үргэлжилж байна.