ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Номтойбаяр: Би сайд болж доошоо орохгүй

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-01-16

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.Тэрбээр “Монгол Улсын Ерөнхий сайд хуулиа огт мэдэхгүй байна. Тухайлбал, 36 лиценз гэж байна. Үүнийг нь би хүн ойлгохоо тайлбарлах юм бол нэг кмпани хайгуулын лиценз авлаа. Түүнийгээ дахиад өргөтгөх шаардлага гарна. Ингэхэд хуулиар дахиад тусдаа лиценз олгодог. Өөрөөр хэлбэл, нэг өрөө орон сууц барьсан хүн хоёр дахь өрөөгөө барихдаа хоёр тусдаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй болно гэсэн үг. Тэгээд олон харагдаад байгаа юм. Орд газрыг ашиглах эрхийг лицензээр баталгаажуулах ёстой байдаг. Жишээлбэл цементийн үйлдвэрийн доор шавар, гөлтгөнө, элс, шохой, нүүрс гээд түүхий эдүүд байдаг. Аж үйлдвэрийн бодлого гэдэг чинь ингэж л хэрэгждэг юм. Үүнийг Ерөнхий сайд юу гэж ойлгоод байгааг мэдэхгүй юм. Хууль зөрчсөн гэж байна.

Хууль зөрчсөн юм огт байхгүй. Хууль зөрчсөн гэж байгаа бол баримттай ярих хэрэгтэй юм. Улс төртэй холбоотойгоор юм хийж бүтээж байгаа хүмүүсийн нэр төрийг гутааж болохгүй. Би өөрийнхөө аавыг хэлж байна. Монголын бизнест өдий олон жил ажиллахдпаа хууль бус нэг ч зүйл хийж үзээгүй. Б.Нямтайшир гэдэг хүн Монголын эдийн засаг. Үүнийг би хаана ч бахархалтайгаар хэлнэ. Маш олон хүнийг ажлын байраар хангаж байна. Төсвийн орлого нэмэгдсэн нь хэний ач гавъяа юм. Б.Нямтайшир тэргүүтэй Монголын бизнесменүүдийн л ач гавъяа. Ерөнхий сайд болон УИХ-ын гишүүдийн цалинг Б.Нямтайшир гэдэг хүн олгож байгаа шүү дээ. Хийж бүтээж байгаа хүн рүү дайрдаг гутамшигтай үйлдлийг зүгээр өнгөрөөнө гэж байхгүй. Хөрөнгшийг нь хурааж авч болно. Хуулийн дагуу байх ёстой асуудал. Одоо хурааж авна гэвэл хууль зөрчсөн үйлдэл болно.

Үүнийг гадна хөрөнгө оруулагч компаниуд юу гэж харах вэ. Ойлгомжтой. Энэ бол Монгол Улсын эдийн засгийг хамраах үйлдэл болох юм. Ийм зүйл хийхдээ Ерөнхий сайдыг сийхгүй байх гэж бодож байгаа. Яагаад гэвэл ЖДҮ-гээс дүүдээ хулгай хийж зээл авч өгч байгаа хүн дахиад дээрэм хийхдээ тоохгүй. Ард иргэдийн өмчийг иргэдээр дамжуулж төр эзэмшдэг. Ашиглуулах эрхийг нь цуцалж болно. Үг үйлдэл нь дандаа зөрдөг. Үйлдвэрүүдийг хааж байгаа мөртлөө улсын үйлдвэр барина гээд байдаг. Ямар зарчим барих гээд байгаа юм бэ. Засгийн газрын хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд тийм өчүүхэн үг хэлж байгаад би ичиж байна. Би оронд нь байсан бол далайцтайхан том үг хэлнэ. Ёстой ичиж байна. Намайг сайд болгоно гэсэн яриа яваад байх шиг байна. Би тэгж доошоо орохгүй.” хэмээн мэдээллээ.