ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Түр хороо байгуулахыг гишүүд дэмжсэнгүй

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-01-16

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан “Түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэн үргэлжилж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

З.Нарантуяа: Түр хороо байгуулах саналд гарын үсэг зураагүй. Гэхдээ түр хороо байгуулахыг дэмжиж байна. Төсвийн зарцуулалтад хяналт тавих үүднээс энэ түр хороонд орж ажиллая гэдэг саналыг хэлмээр байна. Дотор нь орж шалгаж үзэх хэрэгтэй учраас энэ асуудлыг дэмжиж байгаа юм.

Ийнхүү гишүүд үг хэлж дууссаны дараа Түр хороо байгуулах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хурааж, гишүүдийн 64.3 хувь нь дэмжсэнгүй. Эцсийн найруулгад Н.Номтойбаяр гишүүн үг хэлэхдээ “ЖДҮ-чид үнэхээр дийлдэхгүй юм байна. Түр хороо байгуулахыг гишүүдийн ихэнх нь дэмжсэнгүй. Намайг энэ түр хорооноос хасаад, өөрсдөө санаачлалдаа. Хийх ёстой ажил шүү дээ” гэв.