ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өнгөрсөн онд 29043 хүн шинээр тэтгэвэр тогтоолгожээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-01-17

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд УИХ-аас 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан. Хэвийн нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг жил бүр 3 сараар үе шаттай нэмсэн юм. Өнгөрсөн онд л гэхэд  29043 тэтгэвэр авагч шинээр тэтгэврээ тогтоолгожээ. Үүнээс 3217 хүний тэтгэврийн нас хойшилсон аж. Үлдсэн 90 хувь нь хуучин нөхцөлөөрөө буюу эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэврээ тогтоолгосон. 

Эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрээд тэтгэврээ тогтоолгодог байсан бол жил бүр 3 сараар нэмэх замаар 65 насандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор болсон. Бүрэн тэтгэвэр тогтоолгож буй иргэдийн хувьд ихэвчлэн 25 ба түүнээс дээш жил шимтгэл төлсөн байдаг. Тэтгэвэр тогтоолгох нас нь болсон ч хуульд өөрөө хүсвэл тэтгэврээ тогтоолгож болно гэж заасан тул 40 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан хүн ч байдаг  талаар  Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.