ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хулгайн гэмт хэрэг жил ирэх тусам буурахгүй байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-01-17

 “Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам” өдөрлөгийг ЦЕГ-аас зохион байгууллаа. Цагдаагийн байгууллагын шалгаж байгаа гурван хэрэг тутмын нэг нь хулгайлах гэмт хэрэг эзэлж байна. 2008 оноос хойш хийсэн судалгаанаас харахад манай улсад бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг жилд дунджаар 7707 бүртгэгджээ. Мөн 2018 онд Улсын хэмжээнд 36.220 гэмт хэрэг бүртгэгдсэний 12.328 буюу 34 хувийг хулгайлах гэмт хэрэг эзэлж байгаа аж.

Цагдаагийн байгууллага хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон арга хэмжээг тогтмол зохион байгуулж байгаа. Гэвч хулгайлах гэмт хэргийн гаралт буурахгүй байгаа тул хулгайлах гэмт хэргийн гаралтад дүн шинжилгээ хийж, бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах, урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлох зорилгоор онол, практикийн хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж, хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг практикт нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна.

Цагдаагийн байгууллагаас зохион байгуулж буй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх аливаа ажил, арга хэмжээг дэмжиж, хамтран ажиллахыг уриалж байна.