ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-01-17

УИХ-ын чуулганы хуралдаан Хэмжилзүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн үргэлжилж байна. Хуулийн төслийн дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороо гаргасныг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа. Хэлэлцэж буй асуудалтай хобогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй учраас уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураахад гишүүдийн 60.7 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.