“Барса” 38 тоглолт дараалан гоолдлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-17

Испанийн цомын тэмцээний 1/8 шигшээн хариу тоглолтод “Барселона” талбайдаа “Леванте”-г 3:0-ээр буулгаж авсан билээ. Ингэснээр Каталоны баг 38 тоглолт дараалан гоол орууллаа.

Энэ нь багийн түүхэнд хоёрт орохоор түүхэн үзүүлэлт болоод байгаа юм.  Клубын 120 жилийн түүхэнд 1944 онд “Барса” 44 тоглолт дараалан гоолдож, рекорд тогтоож байжээ.