ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

 Гаалийн байгууллага улсын төсөвт 2.19 их наяд төгрөг төвлөрүүлжээ

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-01-17

Гаалийн ерөнхий газар өнгөрсөн онд Худалдааг хөнгөвчлөх үндэсний хорооны 2018-2022 оны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө, “Худалдааг хөнгөвчлөх үндэсний хөтөч зураг 2018-2022”-ыг боловсруулан батлаж, “Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм байна. Ийнхүү шинэ хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн нь үр дүнгээ өгч төлөвлөгөөгөө 539 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн байна.

Гаалийн байгууллага өнгөрсөн онд улсын төсөвт 2.19 их наяд төгрөг төвлөрүүлжээ. Тус байгууллага экспортын 530 мянга, импортын 256 мянган бүрдүүлэлт хийжээ. Худалдааны луйвар, гаалийн зөрчлийг эрсдэлийн судалгаанд суурилуулснаар хууль бус 2028 үйлдлийг илрүүлж, хянан шийдвэрлэж, 2.3 тэрбум төгрөгийн торгууль ногдуулж, 6.1 тэрбум төгрөгийн гаалийн болон бусад татварыг нөхөн төлүүлжээ.