ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ыг тараах бичигт 14 гишүүн гарын үсэг зураад байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-18

УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх тэмцэл парламентыг сар гаруй гацаасан. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн барьж байж парламент гацаанаас гарах боломж бүрдээд байна. 

Учир нь Дэгийн тухай хуулийн өөрчлөлтийг өчигдөр эцэслэн баталсан. Одоо хуулийн дагуу гишүүд гарын үсгээ цуглуулж, олонх нь шийдвэрээ гаргаад, УИХ-ын дарга огцорно. Түүний хажуугаар АН-ын зүгээс УИХ-ыг тараах санаачилгыг гаргаж, гарын үсэг зурах самбар байрлуулаад байгаа юм. Самбарт баасан гарагийн байдлаар 14 гишүүн гарын үсэгээ зураад байна.

Хамгийн сүүлд Г.Тэмүүлэн, Ж.Эрдэнэбат нар гарын үсгээ нэмж зурж, УИХ тарах нь зөв гэсэн байр суурьт нэгдлээ.  

Гарын үсэг зурсан 14 гишүүний нэр 

1.Д.Эрдэнэбат
2.С.Эрдэнэ
3.Д.Мурат
4.З.Нарантуяа
5.Б.Пүрэвдорж
6.Б.Наранхүү
7.Я.Санжмятав 
8.Ж.Мөнхбат
9.Н.Номтойбаяр
10.Ж.Бат-Эрдэнэ
11.Х.Нямбаатар
12.Д.Хаянхярваа 
13.Ж.Эрдэнэбат
14.Г.Тэмүүлэн