ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зам тээврийн ослоос үүдэж хоёр хүн амиа алджээ

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-01-27

Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 490 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 377 дуудлагыг хүлээн авч шалгажээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас орон нутагт хоёр хүний амь нас хохирч, таван хүн гэмтэж, нийслэлд есөн хүн бэртэл гэмтэл авсан ба эдгээрийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн осол тав, мөргөлдөх хэлбэрээр 18, үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр гурван осол тус тус бүртгэгдсэнийг тус албанаас шалгаж байгаа аж.

Мөн цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй амралтын өдрүүдийн дугаарын хязгаарлалт, хөдөлгөөн зохицуулалтад нийт 320 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэсэн ба Нарантуул ОУХТ, Дүнжингарав зэрэг томоохон захаас бусад замуудад хөдөлгөөний ачаалал сийрэг, хэвийн үргэлжилсэн бөгөөд иргэдээс үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад талархал илэрхийлж байлаа.

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчлийг илрүүлэн саатуулж ажиллажээ. Өнгөрөгч амралтын өдөр гарсан зам тээврийн ноцтой осол гэмтлээс онцолвол Булган аймгийн Орхон сумын нутаг, шороон замд H.Porter маркийн автомашин онхолдож нэг хүний амь нас хохирч, 2 хүн гэмтсэн байна. Мөн Хөвсгөл аймгийнХүрэн хадгэх газар асфальтан замд T.Corolla Rumion маркийн автомашин онхолдож, нэг хүний амь нас хохирч, гурван хүн гэмтсэн хэргийг тус тус харьяа аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.