ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Алт, нүүрсний үнэ унавал эдийн засаг хямарна

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-01-31

Байгалийн нөөцийн удирдлагын институт, “Нээлттэй нийгэм” форумаас зохион байгуулсан “Монгол Улсын төсвийн тогтвортой байдал-2018” хэлэлцүүлэг боллоо. Уг хэлэлцүүлгийн үеэр  Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал төсөөлж байснаас харьцангуй сайн байгаа ч төсвийг тогтворжуулж, өрийн дарамтыг бууруулахад анхаарах хэрэгтэй байгааг судлаач Н.Дорждарь онцолж байв.

Учир нь манай улсад Засгийн газрын өр өндөр, төсвийн орлого уул уурхайн салбараас ихээхэн хамаарсан хэвээр байгаа зэрэг төсвийн тогтвортой байдлын ужиг асуудлууд байсаар байгааг дурдаж байсан юм.  Мөн ОУВС-тай анх тохирон баталсан Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт тусгасан автомашин, архи, тамхины онцгой албан татвар, НДШ-ийг нэмэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Монгол Улсын хамгийн чухал экспортын бүтээгдэхүүн нүүрс, алт, зэсийн үнэ өнөөдрийн байдлаар олон улсын зах зээлд өндөр хэвээр байна. Гэхдээ хэрэв үнэ ханш буурч унавал эдийн засаг бүхэлдээ хямарч төсвийн орлогын гүйцэтгэл 2013-2016 оных шиг муудах эрсдэлтэйг дурдаж, ирэх онуудад гарч болох эрсдлүүдийг тооцож тэдгээрт бэлэн байхыг зөвлөв.